Автобусаар зорчсон 2100 хүн тодорхой зорилгогүй, сул хөдөлгөөн хийжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийтийн тээврийн 220 автобус, 22 чиглэлд зайлшгүй ажиллах шаардлагатай 14 салбар байгууллагын ажилчдад үйлчилж байгаа.

 

Статистик мэдээллээс харахад өчигдөр /2021.02.19/ 14.00 цагийн байдлаар нийтийн тээврээр 32 мянга 705 хүн зорчжээ. 

 

Зорчсон иргэдийн 35 орчим хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Мөн 33 орчим хувь нь хувийн унаагаар зорчих боломжгүй, зөвшөөрөгдсөн салбарын алба хаагчид бол 2.9 хувь нь шалгагч нар аж. 

 

Харин 7.2 хувь нь тодорхой зорилгойгүй зорчиж яваа иргэд байгааг хяналтын ажлын хэсгийнхэн тогтоожээ. Тодруулбал 2100 орчим хүн ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр сул хөдөлгөөн хийж байна гэдгийг албаныхан анхаарууллаа.

 

Мөн Улаанбаатар хотын 411 мянган өрхийн PCR шинжилгээний нэгдсэн дүн гартал халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гэртээ байж, эгэл амьдралдаа орох бэлтгэл ажлаа хангахыг иргэд, олон нийтэд зөвлөв.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн ш дээээээ. 5 цаас яааж олох уу гээл толгойгоо өвтгөөд яваа хүмүүс шүү хөөрхийс гэж. Хайран ч ард түмэн ийм ч юм үзэх гэж. Одоо л уг нь Ерөнхийлөгчийн 1 сая хэрэгтэй бн.
2021-02-21
ZOCHIN:
юу гэж зорилгогүй явах вэ дээ 5 цаас олчих гээл хэнээс зээлэх үү яах уу л гэсэн хүмүүс бна шдээ талхныхаа үр хүүхдийнхээ төлөө л явж бгаа шд хэцүү бна шд хаа сайгүй
2021-02-21
Гуцаач. Хэн тэгээд зүв зүгээр явж байхав дэ
2021-02-20
Fck76:
Zorligtoil Bga ymarch shaltgaangu avtobusar Yvna Gej baihgui
2021-02-20
irgen:
zorilgogui yaj tenej yavdag bainaa archaagui umnuud
2021-02-20
Би:
Автобусаар зорчсон 2100 хүн тодорхой зорилгогүй, сул хөдөлгөөн хийж, тус бүр 500 төгрөгөөр шатжээ
2021-02-20
khuduunii orkuud l zolbintoj yawaa yum
2021-02-20