Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалаар шагнуулжээ

Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-ыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион явуулдаг гала контертод оролцон ая дуугаа өргөхөөр Москва хотноо очсон байна.
Концертын дараагаар түүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ. Уг концертыг Россия1 сувгаар шууд дамжуулав.
МУГЖ Г.Ариунбаатар Оросын алдарт "Марийнский" театрын гоцлол дуучнаар ажилладаг. Тэрбээр Санкт-Петербург хотноо байрлаж театрдаа бэлтгэл сургуулилалтаа эхлүүлж буйгаа цахим хуудсандаа бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ