ШУУД: 30 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.26/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон, Дорноговь аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид шинжилгээ хийлээ. Үүнээс 30 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 16 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд ойрын хавьтал болсон хүмүүсээс илэрсэн. Бусад тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын эхний болон давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1989 тохиолдол батлагджээ.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2315 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2831 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2150 байгаа. Өнөөдрийн байдлаар 666 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 580 хүн хөнгөн, хүндэвтэр 78, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа.
Үүнээс ХӨСҮТ-д 196 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 163 хүн хөнгөн, хүндэвтэр 26, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 163, хүндэвтэр 36, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 292 хүн эмчилгээнд байгаа.
Сүүлийн батлагдсан 30тохиолдлыг дүүргээр нь танилцуулбал:
-
Баянгол дүүрэгт: 7
-
Баянзүрх дүүрэгт: 16
-
Сүхбаатар дүүрэгт: 2
-
Сонгинохайрхан дүүрэгт: 3
-
Хан-Уул дүүрэгт: 14
-
Чингэлтэй дүүрэг: 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ