ШУУД: 48 хүнээс коронавирус илэрчээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.02/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 13108 хүнд шинжилгээ хийснээс 48 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо. Сүүлийн шинэ тохиолдол бүгд Улаанбаатар хотод батлагдсан. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус тус бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 тохиолдол нь хяналтад авсн голомтын ойрын хавьтал, 2 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд батлагдсан хүний ойрын хавьтал.  3 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа.

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 31 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Эмчлэгдэж эдгэрсэн тохиолдол 2330 болжээ.  Өнөөдрийн байдлаар 655 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 574 хүн хөнгөн, хүндэвтэр 71, хүнд 9, маш хүнд 1 хүн байгаа.

 

Сүүлийн үед батлагдаж буй халдварын ихэнх нь үйлдвэр, гутлын цех,  хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллага зэрэг газруудад бүртгэгдэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1 байшин авах гэсэн чинь мөнгө хийх үнэхээр амаршүй байна. Ардчилсан намынхан хувьчлал хийхдээ УБ ын хамаг гуанз дэлгүүр үйлдвэрийн барилгуудыг үнэгүй зүгээр явцгаасан. Би ч гэсэн монголын иргэн. Надад байшин өг.би ч гэсэн зүгээр суугаад лангууны түрээсийн мөнгө хурааж аваад зүгээр сууж баяжмаар байна. Ардчилсан намынхан шиг
2021-03-02
zochin:
Шинээр илэрсэн тохиолдлууд нь худалдааны зах гэсэн атлаа аль худалддааны захад халдвар илэрсэнийг хэлэхгүй байгаа нь халдвар тархах нөхцлийг бүрдүүлж байна. Иргэд хүнсний зүйл авахын тулд худалдааны зах явах нь тодорхой байхаас гадна халдвар 3-аас дээш хоногт илэрч байхад ХӨСҮТ-ийн мэдээлэл тодорхой бус дутуу, шинжлэх ухааны бус байгаа алдааг хэзээ засах вэ?
2021-03-02
Болд:
Сайн ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Эрчээ сааруулалгүй ажиллахыг хүсье
2021-03-02