Японд коронавирусийн "Британи" штамм хурдацтай тархаж байна

Японы Кобе хотод коронавирусийн "Британи" штаммын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа талаар нутгийн эрх баригчид мэдэгдсэнийг NHK дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын эхний долоо хоногт Их Британиаас зөөвөрлөгдсөн вирусийн мутацийн халдварын тохиолдлууд шинээр илэрсэн халдварууд дунд 4.6 хувийг, дараа долоо хоногт нь 10.5 хувь, харин гурав дахь долоо хоногт 15.2 хувийг эзлэж байжээ. Үүнтэй холбоотойгоор хотын эрх баригчид Британи штаммын халдварын тархалтыг хяналтдаа авахын тулд энэ штаммыг илрүүлэх шинжилгээний тоог нэмэгдүүлэхээр шийдсэн байна.
Энд дуулгахад, өмнө нь Японы халдварт өвчний үндэсний хүрээлэн коронавирусийн шинэ штамм илэрсэн талаар мэдээлж байлаа. Энэ штамм нь "Британи", "Өмнөд Африк", "Бразилийн" штаммуудаас ихээхэн ялгаатай гэж эрдэмтэд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ