ШУУД: 32 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.03/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 17529 хүнд шинжилгээ хийснээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3032 боллоо. Тодруулбал, шинээр бүртгэгдсэн 32 тохиолдлын 23 тохиолдол нь ойрын хавьтал, 8 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд батлагдсан хүний ойрын хавьтал. 1 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Эмчлэгдэж эдгэрсэн тохиолдол 2360 болжээ. Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 591 хүн хөнгөн, хүндэвтэр 57, хүнд 7, маш хүнд 2 хүн байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ