ШУУД: УОК-оос мэдээлэл хийж байна

Улсын Онцгой комиссоос мэдэээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар хотод танхимыг хичээлийг эхлүүлэх хугацаа тодорхойгүй байна. Ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд бүх талд хатуу, өндөр зохион байгуулалттайгаар нарийн зүйлс дээр анхаарлаа сулруулахгүй ажиллах хэрэгтэй" гэв.
Мөн хөдөө, орон нутагт зорчих хөдөлгөөнийг энэ сарын 1-нээс нээсэн. Улаанбаатар хотоос гарч явсан л бол очсон газартаа 72 цаг тусгаарлана гэдэг мэдээлэл олон нийтийн дунд тархаж ойлгомжгүй байдал үүсгээд буй. Үүүнд Шадар сайд "Улаанбаатар хотоос 72 цагийн шинжилгээ өгсөн бол очсон газраа заавал тусгаарлагдах албагүй. Очоод буцах бол шинжилгээ хүчинтэй хугацаанд орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн тусгаарлагдах асуудал огт байхгүй гэдгийг хэлье. Харин тухайн орон нутагт байнгын оршин суух хаягтай иргэд тусгаарлалтын дэглэм мөрдөнө" гэлээ.
PCR шинжилгээг үнэ төлбөртэй авч байна гэх гомдол иргэдээ ирэх болсон. Үүүнд "Гарцаагүй шинжилгээ өгч байгаа хүмүүсээс төлбөр тооцоо авахгүй байх зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Тухайлбал амаржих гэж байгаа хүмүүсээс заавал 72 цагийн шинжилгээний хариу шаардахгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэн боловч түргэвчилсэн шинжилгээ өгөөд үйлчилгээ авах боломжтой" гэж хариуллаа.
Мөн тэрбээр олон нийтийн баярын өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалаад нэг хоног баярлаад хоригдох уу, өдөр бүр хэвийн амьдрах уу гэдэгт анхаарах хэрэгтэйг сануулав.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ