Өнөөдрийн байдлаар вакцинд 13200 хүн хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд 13200 гаруй хүн хамрагдлаа. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, бусад салбарын хүмүүсийг хамруулсан.
Вакцинд хамрагдсан иргэдэд зурвасаар дараагийн тун хийлгэх хугацаа мэдээлэл очиж байгаа. Мөн цахим хуудсанд вакцин хийлгэсний дараа илэрч буй шинж тэмдгийг мэдээлэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ