
Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааг 18-ны өдрийн байдлаар өмнөх сартай харьцуулахад 7.4 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурчээ.
Махны дундаж үнэ: 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 11.8-13.7 хувь, үхрийн махны үнэ 12.0-12.3 хувь, ямааны махны үнэ 22.4 хувь, адууны махны үнэ 18.8 хувиар тус тус өсчээ.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины цул махны үнэ 0.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 0.4 хувиар өссөн бол, хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувь, ямааны махны үнэ 0.5 хувиар тус тус буурсан байна.
1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 5006 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5444 төгрөг, ямааны мах - 4180 төгрөг, адууны мах – 4417 төгрөг, хонины цул мах – 5120 төгрөг, үхрийн цул мах – 6100 төгрөгийн үнэтэй байв. Нөөцийн мах худалдаанд гарч, үхрийнх 3700 төгрөг, хониных 3200 төгрөг, ямааных 2600 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Гурилын үнэ: 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 4.1 хувь, дээд гурилын үнэ 1.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2- зэргийн гурилын үнэ 1.9 хувь, хятад дээд гурилын үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад гурилын үнэ тогтвортой байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 2.4 хувиар өсчээ. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ