ВИДЕО: Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долдугаар сарын нэгэнд ЭХЭЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа.
Нисэх буудлын аэродромын ашиглалт одоогийн байгаа 73 хувиас 98 хувьд хүрнэ. Үүнд цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатлыг одоогийн байгаа 2,3 хувийг 0,5 хувьд хүргэнэ. Агаарын тээвэрлэлтийн дамжин өнгөрөлтийг нэмэгдүүлнэ. Нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг сайжруулж шинэ нисэх буудал нь агаарын хөлгийн нислэгийн хоёр талын хөөрөлт буулт үйлдэх боломжийг нэмэгдүүлнэ.
Зорчигч терминалын үйл ажиллагаа, үйлчилэгэг олон улсын нисэх буудлуудын хэмжээнд зохион байгуулна.
Агаарын шинэ шугамууд шинээр нээгдэж зорчигчдын урсгал, ачаа эргэлтийн тоо нэмэгдэж тэр хэрээр агаарын тээврийн үйлчилгээ өргөжин, транзит зорчигч хүлээн авах, бусад нэр төрлийн үйлчилгээнүүдийг бий болгоно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нисэх онгоцны буудалтай танилцсаны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Монгол Улс тавдугаар сарын нэгэн гэхэд агаарын хилээ нээх бэлтгэл ажлаа хангаад байгаа. Вакцинжуулсан иргэдийг Монгол Улс хүлээж авахад бэлэн байгаа. Бид агаарын хилийг нээснээс хоёр сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулна гэдэг гэрээтэй байгаа. Тиймээс долдугаар сарын нэгэнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэх учир байдалтай танилцаж байгаа гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ