ВИДЕО: Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаад иргэд бухимдах хэрэггүй

img

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдөр УДЭТ-т зохион байгуулж байсан “Анна каренина” тоглолтод оролцсон багаас 54 хүн халдвар авлаа. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны дараах цайллагын арга хэмжээнд оролцсон болон тэдний гэр бүл ойр дотны хүмүүсээс 37 хүнээс халдвар илрээд байна. Мөн “Хороолол” захад ажилладаг худалдагч болон тэдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүсээс 15 тохиолдол бүртгэгдлээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу Мартын-8 баярын өдрөөр зохион байгуулах тоглолт, олон нийтийн арга хэмжээг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах талаарх саналыг УОК-д хүргүүлж байна. Иймд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриалж байна. Дээрх тоглолт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэд гэртээ байж, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж, мэдээлэл авах боломжтой.

 

Саяхан "Баянгол" зочид буудалд одонгийн найр, цайллага хийсэн мэдээлэл байна. Тиймээс иргэд, олон нийт аливаа найр наадамд аль болох оролцохгүй байхыг уриалж байна. Иргэн та гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байж хайртай хүмүүсээ халдвараас хамгаалъя.

 

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, халдварын тохиолдол бүртгэгдсэн орц, байр, гудамж зэрэг байршлуудад богино хугацааны хамгаалалт авч, тандалт судалгаа хийх ажлыг НОК-с зохион байгуулж байна. Тандалт судалгааг 24 цагт багтаан хийж иргэдийг хэвийн оршин суух боломжоор нь хангаж байгаа. Энэ тандалтаар тухайн орц, байр, гудамжнаас халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдолд ДОК-с захирамж гарган хамгаалалтыг үргэлжлүүлж өргөтгөсөн шинжилгээ хийдэг юм. Тиймээс өчигдөр бүх дүүргийн удирдлагатай уулзаж, чиглэл өгсөн. Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохгүй байр суурьтай хэвээр байгаа.

 

 Коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаад иргэд бухимдах хэрэггүй. Иргэдийг хариуцлага, сахилга баттай байж, тэр дундаа хотын иргэдийн зангараг, соёл, ухаан зааж, бусдад үлгэр жишээ үзүүлэхүйц байдлаар нийгмийн үйл явдалд оролцохыг хүслээ.

Н.Нягт

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sumyabuzar:
Buuzan chikht mini uur meddeg ajilaa khii
2021-03-08
бухимдахгүй тэгээд баярлах эсвэл мэдрэл муутай хүн шиг тоохгүй мангуутаад байх юм уу та юу ярьж байнаа
2021-03-08
бөхчин даргаа чи л энэ бүх юумыг нээнэ бизнэес болхоо байлаа гэж дөвчигнөсөөр байгаад нээгээ биздээ бүр оорон нутгын зам хүртэл нээсэн байхаа би мэдэж байна гээд байсан хаана байна одоо болдгүйг нь мэдэж байна уу новш юмаа
2021-03-08
Зочин:
Энэ мал юу гээд байна аа, зайлаад марш!
2021-03-08
Анхнаасаа энэ олон тоглолтуудыг хориглох байсан юм тэнэг малаа.Одоо хориглоно,цуцлана гэж хуц байдаг гөлөг вэ.
2021-03-08
eruul baij ediin zasgaa bosgoh uu:
eruul baij ediin zasgaa bosgoh uu? ediin zasgaa bosgoh gej eruul bie uvdguh uu?4 sariin 1 hurtel hul horiogoo changatgaa
2021-03-08
Oyunerdene ene lalaraaavaad khamt zail
2021-03-08
Ene erguu tarkhinii gemteltei pizdag zailuulaach
2021-03-08
Иргэн:
Бөх хотын дарга чаддаг хүнд нь ажлаа өгөөчээ!
2021-03-08
иргэн:
Ард түмнээр энэ хэдэн намчид сайхан тоголож байнаа.
2021-03-08
Zochin:
Sodbaatart xariutslaga tootsoocjee
2021-03-08
Тэгээд бид баярлах уу. Хотын дарга огцор.
2021-03-08
Sumyabuzar:
Ene erguu bukhuu zailuulaach toglolt ene ter zokhion baiguulaad bgan bish uu
2021-03-07
Sumyabuzar:
Ene erguu bukhuu zailuulaach toglolt ene ter zokhion baiguulaad bgan bish uu
2021-03-07