Гуравдугаар сард 508 мянган хүнийг вакцинжуулна

img

 

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

 

-Гуравдугаар сарын 09-нөөс вакцинжуулалтын ажил нэлээд өргөн хүрээтэй эрчимтэй явагдана. Гуравдугаар сард эхний ээлжийн 508,000 хүнийг, дөрөвдүгээр сард 500,000 орчим хүнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Маргааш 15 мянган  иргэнийг вакцинжуулна. 

 

3 дугаар сарын 09-нд 

 

  • Улаанбаатар цахилгаан түгээх станц

  • Төрийн үйлчилгээний компани 

  • Цэвэрлэх байгууламж

  • Хил хамгаалах ерөнхий газар 

  • Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид 

 

3 дугаар сарын 10-нд

 

  • Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид

 

3 дугаар сарын 11

 

  • Боловсролын байгууллагын багш,  ажилчид  гэх мэт төлөвлөгөө гаргасан. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
xurdan exlechee
2021-03-08