Сэлэнгэ аймаг халдварын голомттой газраас ирэх иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
2021-03-11

 

 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн  нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд тү хязгаарлахаар шийдвэрлэжээ. 

 

Харин эрүүл бүс нутгаас болон аймаг дотроо зөрчиж буй иргэд эрүүл мэндийн асуумж бөглөн, зөвшөөрлөөр  нэвтрэх боломжтой аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин