ЭМЯ: АстраЗенека вакцины дархлаажуулалтыг зогсоогоогүй

АстраЗенека вакцины дархлаажуулалтыг Европын найман улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Энэхүү мэдээллийг судалж байгаа тухай ЭМЯ-наас мэдээлсэн.
Мөн Монгол улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдлээ.
Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ