Бэлэн мөнгөөр бараа татах чадваргүй болсон худалдаачид

img

 

Цаг цагаараа  байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг. Улирал солигдож хавар ирж, урьдийн тайван цаг өөр болжээ. Эрүүл мэндээ хамгаалахад иргэд бүр сонор  сэрэмжтэй байх цаг дор төр  шилжээд жил гаруй  болсон байна. Энэ хугацаанд  УОК –оос өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорио тогтоосон ч хүнсний зах худалдааны төвүүд ажиллаж байгаа.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед худалдааны төвүүдээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш, иргэдийн худалдан авах чадвар, худалдаачдын орлого ямар байгаа талаар сурвалжилхаар  “”Барс зах”, "Алтжин" худалдааны төвөөр орлоо.

 

“Барс зах” ердийн өдрүүдэд энгийн худалдан авагчаас эхлээд жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, цайны газрууд бараа бүтээгдэхүүнээ бөөний үнээр худалдан авдаг гол цэг. Энэ өдрүүдэд тус зах худалдан авагчгүй шахам эль хуль харагдана. Худалдаа эрхлэгчид хүн дөхөж харагдангуут “ямар ногоо авах уу? Юу авах уу” гэж л ам уралдан асууна. Арга ч үгүй биз, бараа бүтээгдэхүүнээ борлуулах гээд хэрэглэгчээ алдахгүй өрсөлдөх нь зах зээлийн хууль. Мэр сэр иргэд зэрэгцээ зогсох худалдагчдын хэнээс нь авахаа мэдэхгүй,эргэлзэж, хэдэн хормын дараагаас нэгнийг нь сонгож худалдан авалтаа хийгээд гарч одно. Өдрийнхөө хэрэгцээг хангаж байгаа бололтой бага сага зүйл худалдан авч  харагдана.

 

Барс худалдааны төвийн хүнсний ногооны худалдагч:

 

-Иргэдийн худалдан авах чадвар муудсан. Жижиглэнгээр л мах ногоо, хүнсээ цуглуулж байна. Төмс-900, байцай-2500, лууван-1500, монгол сонгино-3500, хятад сонгино-2000 төгрөгийн үнэтэй байгаа. Хатуу хөл хорионы үеэр хүнс худалдааны захууд ажилаж байсан ч орлого муутай байсан. Гэхдээ лангууны түрээс төлбөрт хөнгөлөлт үзүүлээгүй.

 

Эндээс хотын төв хэсэг хөл хөдөлгөөн ихтэй худалдан авалт сайтай байж магад гээд “Алтжин” худалдааны төвийг зорилоо.

 

Алтжин худалдааны төвийн хүнсний лангууны худалдагч Н.Отгонжав:

 

-Иргэдийн худалдан авалт буурсан. Өдөрт дунджаар 200-300 мянган төгрөгний орлого орж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорионд орсон үед хүнсний тасаг ажилласан. Хэдийгээр ажилласан орлогогүй, түрээс төлж, сул зогссон. Сар шинийн баярын үеэр л 10 хоногийн түрээсийг хассан.

 

Алтжин худалдааны төвийн хүнсний ногооны лангууны худалдагч:

 

-Өглөө бүр Барс бөөний худалдааны төвөөс нарийн ногоогоо зарах хэмжээндээ зээлж аваад ирдэг. Олон жил нэг газраас худалдаж авч байгаа болохоор  зээлээр өгдөг. Цар тахлын энэ үед бэлэн мөнгөөр бараа татах чадваргүй болсон. Хүүхдүүдээ сургууль төгсгөх, хоол ундтай амьдрахын тулд ажиллаж байна. Цар тахлаас үүдэн эдийн засаг хямар ч хаа хаанаа  хэцүү л байгаа. Бидэнд ашиг гэх зүйл байхгүй болсон. Барсаас авсан ногооны үнэ нь дээрээ 500 төгрөг нэмээд л зардаг. Бизнес эрхлэгчид бид зээлийн төлөлт, түрээс гээд асуудал их. Гэтэл худалдан авалт байхгүй, бараа эргэлдэхгүй болохоор санхүүгийн хүндрэл ихээр үүсэж байна. 

 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чи тэгвэл ард түмний цалин орлогыг нь нэмчихээч тэгвэл франц ногоо идье
2021-03-22
ашгүй дээ:
цагийн урсгалаар одоо нэг юм наймаачин-худалдаачдын эрин үе дуусах болж байгаа байлгүй дээ.
2021-03-22
Хятад ногоо идээд яах нь вэ ардууд аа
2021-03-22
чи тэгвэл ард түмний цалин орлогыг нь нэмчихээч тэгвэл франц ногоо идье