Б.Батцэцэг: ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин авахаар боллоо

ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.
Тэрбээр "ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү шийдвэр гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэж цахим хуудсандаа бичжээ.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг "Ойрын хугацаанд буюу гурав, дөрөвдүгээр сард ОХУ-ын Спутник-V вакциныг, БНХАУ-аас Синофарм үйлдвэрийн 900 мянган тун вакциныг, АстраЗенека вакцины 97600 тунг татан авна" гэж мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ