Суэцийн сувагт гацсан онгоцны ачааг буулгана

img

Суэцийн сувгийг хааж хайргадсан Эвер Гивен чингэлэг тээвэрлэгчийг татаж гаргах ээлжит оролдлого талаар болвол ачааг гуравдугаар сарын 30-ны өдрөөс буулгаж эхэлнэ гэж Египетийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөс авсанх эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ачаа буулгах техникийг бэлтгэж байгаа бөгөөд онгоцыг татан гаргах оролдлогыг даваа гарагт дахин хийх гэнэ. Энэ мэдээлэл гарахаас өмнөхөн Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси сувагт гацсан Эвер Гивен чингэлэг тээвэрлэгчийн ачааг буулгаж эхлэх тушаал өгсөн талаар Аль-Арабиа телевиз мэээлсэн юм. Одоогийн байдлаар Суэцийн сувгийн мэргэжилтнүүд Голландын фирмийн шинжээчидтэй хамтран чингэлэг тээвэрлэгчийг татаж гаргахын тулд хичнээн хэмжээний ачаа буулгах шаардлагатайг тооцож байгаа гэнэ. 

 

Өнгөрсөн ням гарагт хөлөг онгоцыг дөрвөн метр орчим зайд байрнаас нь хөдөлгөж чадсан гэнэ. Чингэлэг тээвэрлэгчийг татаж гаргахаар 14 татлага онгоц ажиллаж байгаа юм байна. Ажлын явцад 20 мянга гаруй тонн хөрс зайлуулж, үүний дүнд онгоцны хамар хэсгийг бага зэрэг хөдөлгөжээ. 

 

Панамын далбаатай Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч гуравдугаар сарын 23-ны өдөр Суэцийн сувгийн өмнөд хэсэгт хайргадаж, усан замын хөдөлгөөнийг бүрэн хаасан юм. Хөлөг онгоцыг хариуцдаг Японы Shohei Kisen компани болсон явдлыг хүчтэй салхитай холбон тайлбарласан. Энэ онгоц дээр Хятадаас Роттердамын боомтруу чиглэсэн  20 мянга гаруй хүнд жингийн чингэлэг байгаа гэнэ. Эвер Гивен 400 метр урт, 59 метр өргөнтэй бөгөөд чингэлэг тээвэрлэгчид дундаа хамгийн томд тооцогддог  аж.

 

Суэцийн сувгийн түгжрэл: Өдөр бүр 10 тэрбум долларын зардал гарч байна

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ