Суэцийн сувгийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

img

Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч хайргадаж, долоо хоног орчим түгжрэл үүсгэсний дараа Суэцийн суваг чөлөөлөгдөж, усан онгоцнуудын хөдөлгөөн үргэлжилж байгаа гэнэ. DW агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 29-нд Суэцийн сувгаар 100 гаруй усан онгоц өнгөрчээ.  Энэ хэсгийн зам хаагдсаны улмаас олон зуун хөлөг онгоцноос бүрдсэн түгжрэл үүсээд байсан юм.

 

Хятадаас Нидерландыг чиглэн явж байсан 400 метрийн урттай Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч гуравдугаар сарын 24-ний өдөр Суэцийн свугийн өмнөд хэсэгт хайргадсан. Ингэснээр тээврийн судлын хоёр талын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан юм. Чингэлэг тээвэрлэгч хүчтэй салхины улмаас жолоодлого алдан, хайргадсан гэж мэдэгдэж байлаа.

 

Чингэлэг тээвэрлэгчийг татаж гаргах аврах багууд олон хоног ажиллан, ачааны хлгийг тойруулан ёроолыг гүнзгий ухаж, гуравдугаар сарын 29-нд шилжих шөнө онгоцыг хөдөлгөсөн байна. 

 

 

Суэцийн сувгийн түгжрэл: Өдөр бүр 10 тэрбум долларын зардал гарч байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Evergreen Мөнхногоон Ever given дандаа эсвэл мөнхөд өгөх онгоцны бөөрөнд Evergreen гэсэн үг байна лээ Сэтгүүлчид минь жаахан юм унш
2021-03-30