Хатуу хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар
-
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
-
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
-
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
-
Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаан болж байна
08:40 цаг:
Манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа. Тиймээс Улсын онцгой комисс цахимаар хуралдаж 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-д шилжиж, эрсдлийн УЛААН түвшинд шилжих санал гаргасан.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэнэ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ