Л.Оюун-Эрдэнэ: Автобусанд халуун хэмжигч байрлуул

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж буй. Тэрбээр энэ үеэр нийтийн тээвэрт явж буй автобуснуудад халуун хэмжигч байрлуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Ерөнхий сайд "Нийтийн тээвэр халдвар тархах хамгийн эрсдэлтэй орчнуудын нэг. Тиймээс халуун хэмжигч байрлуулах хэрэгтэй байна. Шадар сайд, хотын дарга нар ярилцаж байгаад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Дархлаажуулалт хийгдээд дуусах хүртэл халуун хэмжигч зайлшгүй хэрэгтэй. Иргэд автобусанд явж байгаад халдвар авах эрсдэлтэй" хэмээн хэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ