Л.Оюун-Эрдэнэ: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийдэггүй, Засгийн газрын шийдвэрийг үл тоодог том толгойтой дарга нарт хариуцлага тооцохыг анхаарууллаа. Өнөөдөр Ерөнхий сайд нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг даалгавар мөн сануулга өглөө. Ерөнхий сайд "Засгийн газрын тэмдэглэлээр гарсан шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шиг том толгойлсон нөхөдтэй хариуцлага тооц гээд байгаа шүү, Халтар сайд аа. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн сануулга, анхааруулга өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ