Унгар улсад монгол эмэгтэй халдвараар нас баржээ

Унгар улсад монгол эмэгтэй коронавирусийн халдвараар нас баржээ. Энэ тухай Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр цахим хуудсанаа бичсэн байна.
Элчин сайд "Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн бичжээ.
Охин нь одоо инкубаторт эрүүл энх торниж байгаа аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ