Израиль: Ерөнхий сайдын тухай таагүй мэдээллийг устгахыг тушаадаг

Даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг шүүх хурал дахин эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Нетаньяхуг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчдийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигладаг байсан гэж энэ шүүх хурал дээр улсын яллагч мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан юм.
Шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгсөн анхны хүн нь Walla компанийн гүйцэтгэх захирал асан Илан Иешуа байсан бөгөөд тэрбээр Walla сайтаас Нетаньяхугийн тухай сөрөг мэдээллүүдийг устгахыг тушаадаг байсан хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн сайтын эзэн Шауль Елович Ерөнхий сайд Нетаньяхугийн өрсөлдөгчид рүү дайрсан мэдээллүүдийг нийтлэхийг тушаадаг байсан гэнэ.
Даваа гарагт эхэлсэн шүүх хуралдаанаар Нетаньяхуг авилга, албан тушаалын хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох юм. Жилийн өмнө эхэлсэн шүүх ажиллагаанд 300 гаруй гэрч, өмгөөлөгчийн мэдүүлгийг авч хэлэлцэх аж.
Нетаньяхугийн эсрэг үүсгэсэн өөр нэг хэрэг нь үнэтэй навчин тамхи, оргилуун дарс гээд нийдээ 300 мянган ам.долларын үнэ бүхий бэлгийг Холливудын продюсер Арнон Мильчинээс авсантай холбоотой юм. Энэ бэлгийн хариуд Нетаньяху олигархын хувийн болон ажил хэргийн ашиг сонирхлыг лоббидсон гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.
Израилийн Ерөнхий сайд дахин шүүхийн хаалга татав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ