14-18 хоногийн хөл хорио тогтоох уу

Засгийн газар яг одоо коронавирусийн халдварын нөхцөл байдлыг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох саналыг удаа дараа гаргаад буй.
Сүүлийн өдрүүдэд өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж, 800-г даваад буй. Мөн нас баралт нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн хүмүүсийн тоо ч өсч буй. Халдварын тоо ихсэж байна гэдэг нь хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн нөхцөл байдлыг энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо 1000 давах бодит аюул тулгарч байгааг хэлж буй. Тиймээс 14-18 хоногийн хөл хорио тогтоох шаардлагатай хэмээн үзэж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс халдварыг хязгаарлах хамгийн оновчтой аргыг хөл хорио хэмээн үзэж буй. Харин Засгийн газар хөл хорио эдийн засгийг уналтад оруулна хэмээн хойшлуулсаар байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ