ЗГ: Энэ сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох уу

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Өчигдрийн ЭМЯ-ны мэдээллээр халдвар авсан хүний тоо 831-д хүрч, нэг хүн нас барсан, нийт батлагдагсан тохиолдол 11651 хүрсэн нь халдварын тархалт мянга давахад тулсан байгааг мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс өнөөдрийн хуралдаанд халдварын тархалтыг хумхи асуудлыг хэлэлцэж байгаа юм. ЭМЯ-ны зүгээс хатуу хөл хорио тогтоох саналыг оруулж байна. Энэ сарын 10 буюу бямба гаригаас хатуу хөл хорио тогтоох эсэх хувилбар ч яригдаж байгаа сурагтай.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ