Лавров: ОХУ барууны төлбөрийн системээс татгалзана

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров IRNA агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ барууны төлбөрийн системээс татгалзахаар идэвхтэй ажиллаж байгаа хэмээжээ."Хориг арга хэмжээний эрсдлүүд, эдийн засгийн операторуудад үүсч болзошгүй зардлуудыг бууруулахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх нь чухал" гэж үзэж байгаагаа Оросын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
Сергей Лавровын өгүүлснээр "үндэсний эдийн засгуудыг долларжсан байдлаас аажмаар гаргах, үндэсний болон доллартай адилтгах валютаар харилцан тооцоо хийх, Барууныхны хяналтандаа байлгадаг олон улсын төлбөрийн систщмээс татгалзахад чиглэгдсэн алхмууд авч хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. "Бид эдгээр үйл ажиллагааг идэвхийлэн хэрэгжүүлж байна. Энэ тал дээр ашиг сонирхол бүхий гадаадын түншүүдтэй хамтран ажиллах ихээхэн ирээдүй байгаа" хэмээн Лавров онцолсон байна.
Энд дуулгахад, өмнө нь Лавров Хятадад айлчлах үеэрээ Орос болон Хятад улс барууны хориг арга хэмжээнээс үүдэх эрсдлийг бууруулах, хоёр орны бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд Барууны хяналттай төлбөрийн системээс татгалзах ёстой хэмээн мэдэгдэж байв.
Лавров: ОХУ, БНХАУ үндэсний валютуудаараа тооцоо хийх хэрэгтэй
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ