Манай улс 50 400 тун АстраЗенека вакциныг хүлээн авлаа

Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улсад өчигдөр 50 400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хаягтаа мэдээлсэн байна.
Тэрбээр," Ковакс хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд Ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс АстраЗенека вакцины ээлжит 50 400 тунг өнөөдөр хүлээн авч байна. Вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн онгоци Буянт-Ухаа ОУНБ-д газардлаа" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ