Жагсагчид үнэ тарифын зохиомол өсөлтийг зогсоохыг шаардлаа

img

“Үнийн хөөрөгдлийн эсрэг” эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулагчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлээд байна. ШААРДЛАГА-д Валютын ханш огцом өсч импортын бараа, нефтийн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд хүнд дарамтыг бий болгоод байна. Улс орны нийгэм, эдийн засагт үүссэн дээрх нөхцөл байдал нь иргэд хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг бууруулан, нийгмийг бүхэлд нь хамарсан хямралт байдал үүслээ. МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа “МҮЭ - Үнийн хөөрөгдөлийн эсрэг” жагсаал, цуглаанд оролцогчдоос дараах асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж, шийдвэр гаргахыг шаардаж байна. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурал төрөөс баримтлах мөнгөний бодлогын хэрэгжилтийг яаралтай авч хэлэлцэн, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг  авах, 2. Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, худалдан авах чадварыг өмнөх түвшинд хүргэх, 3. Бензин, шатахууны үнийг бууруулах, 4. Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, ажил үйлчилгээний үнэ тарифын зохиомол өсөлтийг зогсоож, зохистой түвшинд барих МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО,“МҮЭ-ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН ЭСРЭГ” ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ххх:
ГАНБААТАР НЭГ Л БИШ ЭЭ. ҮНИЙН ӨСӨЛТ БОЛ ТОМ АСУУДЛЫЭ НЭГ Л ЖИЖИГ ХЭСЭГ ЮМ ДАА, ЭСХҮЛ ЭНЭ НОВШ, МАНАН -ГИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧ, ИРГЭДИЙН ТЭМЦЛИЙГ СААРМАГЖУУЛЖ БАЙНА.
2012-01-20
Zochin:
Edgeer humuusiig baharhaj bnaa, ta nar shuu demjie
2012-01-20