Хятадын хэвлэлийнхнийг Оскар авсан найруулагчийн талаар бичихийг хоригложээ

img

Хятад гаралтай Америкийн найруулагч Хлоя Жао Америкийн кино академийн шагнал хүртсэн талаарх мэдээллийг хэвлэн нийтлэхийг Хятадын хэвлэлийнхэнд хоригложээ. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд, түүний ялалтын талаарх сэтгэгдлүүдийг устгаж байгаа талаар ekd.me мэдээл эн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Коммунист намын суртал ухуулгын хэлтэс Хлоя Жао Хятадтай холбоотой хэлж байсан үгнээс болж дээрх арга хэмжээнүүдийг авсан гэнэ. 2013 онд найруулагч Хлоя Жао нэгэн ярилцлагадаа эх орноо "хаа сайгүй худал хуурмаг нүүрлэсэн, гарч боломгүй газар" хэмээн нэрлэж байжээ. 

 

Тэрбээр Лондонд суралцахын тулд 14 настайдаа эх орноосоо явж, хожим нь Нью-Йоркийн их сургуульд кино урлагийн мэргэжил эзэмшсэн байна. 

 

Хлоя Жао даваа гарагт болсон Оскарын наадмаас "Шилдэг кино", Шилдэг найруулагч"-ийн шагналыг тус  тус хүртсэн юм. Түүний найруулсан "Нүүдэлчдийн нутаг" кино нь ийнхүү эзэндээ хоёр Оскар авчирсан. Жао шилдэг найруулагч болж Оскар хүртсэн анхны Ази эмэгтэй, энэ төрөлд нэр дэвшсэн хоёр дахь эмэгтэй нэр дэвшигч болсон юм. 

 

Оскар-2021: Хятад гаралтай Хлоя Жао шилдэг найруулагчаар тодров

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-03
uvguntiin hundii gedeg gazraas uhaj gargaj irsen baihaa eniig
2021-04-28
saihan turuh algagui yum daa, ee buu uzegd yaasan sonin hujaa vee,
2021-04-28