Болгар цэргийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтэд оросуудыг сэжиглэв

img


Болгарын прокурорын газар 2011-2020 оны хооронд тус улсын цэргийн үйлдвэрүүд дээр гарсан дэлбэрэлтүүдэд Оросын зургаан иргэнийг холбогдуулан шалгаж байгаа талаар Коммерсант мэдээлжээ. Болгарын Прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, дээрх хугацаанд болсон дөрвөн дэлбэрэлт хоорондоо ижил төстэй шинж тэмдэг агуулсан байх бөгөөд дэлбэрэлт гарах бүрд Гүрж болон Украин руу тээвэрлэгдэх ёстой байсан бүтээгдэхүүнүүд устгагдсан байна.

 

"Оросын зургаан иргэн дэлбэрэлт болсон огноонуудтай ойролцоо өдрүүдэд Болгарын нутаг дэвсгэр дээр байсан нь тогтоогдсон. Оросын иргэд хүнд гэмт хэрэг үйлдсэнийг батлах нотлох баримт цуглуулж байна. Дөрвөн дэлбэрэлтийн үеэр Гүрж болон Украин руу тээвэрлэгдэх байсан бүтээгдэхүүн устсан. Эндээс харахад Болгар дахь дэлбэрэлт, Болгарын гурван иргэнийг хордуулах гэсэн оролдлого болон бусад орнуудад гарсан дэлбэрэлтүүд харилцан хамааралтай гэж үзэх үндэслэл бий" хэмээн Болгарын Прокурорын газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

Болгар дахь Оросын Элчин сайдын яаманд ОХУ-ын иргэд сэжиглэгдэж буй дэлбэрэлтийг мөрдөж байгаа талаар мэдээлэл өгөөгүй гэж Оросын дипломат төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын 22-ны өдөр Болгарын Гадаад хэргийн яам Софи дахь Оросын ЭСЯ-ны хоёр ажилтныг "тагнуулын" дууилиантай холбоотойгоор "персона нон грата" хэмээн зарласан юм. Дипломатууд "НАТО-нууц" гэсэн дардастай баримт бичгүүдийг Оросын талд  тагнуул хийсэн хүмүүсээс дипломатууд  хүлээн авсан гэж Болгарын хэвлэлүүд бичиж байв.

 

Үүний дараа, дөрөвдүгээр сард Орос, Чехийн дипломат харилцаа хурцадсан. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Прагаас Оросын 18 дипломатыг хөөн гаргахаар болсон бөгөөд энэ нь 2014 онд Врбетице дэх зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албаныхан буруутай гэж үзсэнтэй холбоотой юм. Үүний хариуд Орос улс Чехийн 20 дипломатыг хөөсөн. Үүний дараа Чехтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн Словак, Латви, Литва, Эстони гэсэн орнууд дипломатуудыг нь хөөснөөр ОХУ ижил хариу арга хэмжээ авсан юм.

Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ок
2021-05-01
ЗОЧИН:
МАНАЙД ДЭЛБЭРЧИХЭЭР ЗЭВСГИЙН АГУУЛАХ БИЙ ЮУ. ЭРТНЭЭС ХАМГААЛААРААДАЙ. ХЭ ХЭ
2021-05-01
Зочин:
1 ш цөмийн бөмбөгний пянг даах болов уу ... би байсан бол нэг нэгийг бэлэглэнэ ээ яадгийн байхгүй юм биш ...
2021-05-01
Tarhia baga ugaalgaj bai.:
Chehiin eronhiilogch zeman ter ooroo yamar ch notolgoo batalgaa bhgui gej helsen ch de.zvgeer l dandaa gvtgej bna.orosiin hor bol uussan bol shuud vheh tiim aimaar hor ch de. Deer iim yumand itgej baih teneg bnaa chi.
2021-04-30
Bolgaruud bol buunii nohoi doo:
Bolgaruud dandaa orosiin esereg baidag uls daa.orosuud turkees 0.5 say hvnee aldaj baij 500 jiliin darlalaas ni gargasan da..bolgaruud odoo siriin teorist bvlegvvd , gvrj ukiraind bas olon teorist baiguulgaduud zevseg zarj bgaa.tsaan amerikuud demjdeed baidag da.amerikuud ogood ner unaad l tiimees bolgard mongo ogood l hudaldaj abj ogdog do.
2021-04-30
Оросыг шахах бодлого улам хурдан явж байнадаа ингэж байж хэцүү нөхцөлд орос хариу арга хэмжээ авах болно
2021-04-29
шангрила зочид буудалд амиа хорлосон байдалтай олдсон америкын иргэний үхэлийг шалгах хэрэгтэй. бүх камерын бичлэг устсан байсан.
2021-04-29
Хамгийн тэнэг нь оросууд болсоон. Чех , Болгарт хорлон сүйтгэх ажиллагаа, англид хүн хордуулсан,, бас иргэнээ хордуулсан, Цахим халдлага, сонгуульд нөлөөлсөн гээд хамгийн муу муухай оросоос
2021-04-29
Tarhia baga ugaalgaj bai.:
Chehiin eronhiilogch zeman ter ooroo yamar ch notolgoo batalgaa bhgui gej helsen ch de.zvgeer l dandaa gvtgej bna.orosiin hor bol uussan bol shuud vheh tiim aimaar hor ch de. Deer iim yumand itgej baih teneg bnaa chi.
Зочин:
Орос тодрох гээд байна
2021-04-29
Зочин:
Дэлхийн түүхэнд тэнэг үндэстэнээр Болгар, Польш, Чех зэрэг улсууд тодорсон байдаг.
2021-04-29
Ок
Зочин:
Орос тодрох гээд байна
Дэлхийн түүхэн дэх хамгийн тэнэг үндэстнээр Болгар тодорсон байдаг. Одоо ч үүнийгээ батлан харуулж байна
2021-04-29