С.Амарсайхан: Хил нээх хугацааг зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулсан

Засгийн газар хилээ тавдугаар сард нээхээр төлөвлөж байсан. Харин өнөөдрийн цаг үеийн нөхцөлд халдварын тоо нэмэгдэж, эрсдэлтэй байгаатай холбогдуулан хойшлуулж, зургадугаар сар нээхээр шийдвэрлэснийг УОК-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдээлэв.

Тэрбээр:
-Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 8-наас зургадугаар сарын тавны хооронд улаан түвшингээс улбар шар түвшинд шилжих шийдвэр гарлаа. Тавдугаар сарын нэгнээс хил нээх тухай асуудал өмнө нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн. Харин одоо байгаа нөхцөлд халдварын тархалт хумигдаагүй тул зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулсан гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ