ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар АН-ын бүлгийн гишүүдийн шаардлагыг хүлээж авсангүй

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүд дээр Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирж уулзлаа. Тэрбээр гишүүдийг өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Иргэд хатуу хөл хорионд орж, гэртээ байхад УИХ-ын гишүүд намынхаа дотоод хэрүүлийг шийдэхээр олон хүнийг жагсаал цуглаанд дуудаж байгаа энэ үйлдлээ зогсоогооч” гэсэн шаардлагыг тавив. Мөн тэрбээр УИХ-ын гишүүд ч хууль дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. УИХ-ын гишүүн гэхээр ковид тусдаггүй, бусдад халдаадаггүй тусдаа хүмүүс биш гэв.
Харин АН-ын гишүүд түүний шаардлагыг хүлээж авахгүйгээр өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Мөн АН-ын гишүүд Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Сүхбаатарын талбайд гаргасан олон давхар хамгаалалтыг буулгах шаардлага тавьсан ч сайд хүлээж авсангүй. Учир нь олон хүн цуглаж, коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй хэмээн үзлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ