ВИДЕО: АН-ын гишүүд, дэмжигчид үгээ хэлж байна
УИХ дахь АН-ын гишүүд Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Өнөөдрөөс улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тиймээс суулт зарлаж байгаа гишүүд дээр АН-ын гишүүд, дэмжигчид ирж үзэл бодлоо илэрхийллээ. АН-ын ахмад гишүүн Ш.Нина:
-Бид ардиллын дуу хоолой болоод энд зогсож байна. Өнөөдөр би 70 нас хүрч байна. Би өнөөдөр өөрөө энэ гишүүдээ дэмжээд, дахиад сууна гэж дэмжиж ирсэн шүү" гэдгээ илэрхийллээ. Учир энэ АН-ын гишүүн Ш.Нина 1990 оны гуравдугаар сарын 07-нд зарласан улс төрийн анхны өлсгөлөнд оролцож байсан ганц эмэгтэй аж. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Манай Ш.Нина 1990 онд монголчууд өлсгөлөн зарлаж байхад хамт өлсгөлөн зарлаж, тэмцэж байсан баатарлаг эмэгтэй гэдгийгг онцолж ардчиллаа дэмжиж ирсэн гишүүд дэмжигчдэдээ талархаж байгаагаа илэрхийлэв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ