УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өлсгөлөнгөө зогсоожээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад тав хонож байна. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд өнгөрсөн шөнө улам муудсан учраас эмчийн заалтаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ эхлүүлжээ. Эмнэлэгт очсоны дараа хүчтэй урвал өгсөн ч одоогоор биеийн байдал тогтворжсон гэж мэдээлэв. Ингэснээр тэрбээр өлсгөлөнгөө зогсоож буй аж.
Бусад гишүүн өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Тэд эрүүл мэндийн ээлжит үзлэгтээ хамрагдлаа. Одоогоор гишүүдийн биеийн байдал хэвийн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ