УИХ-ын гишүүн Н.Учрал ажилдаа оржээ

УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа завсарлаад байсан. Тэгвэл тэрбээр ажилдаа албан ёсоор оржээ. Энэ тухай өөрийн цахим хуудсанаа бичсэн байна. Н.Учрал гишүүн "Зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр хэсэг хугацааны дараа Төрийн ордон дахь ажлын өрөөндөө орлоо. Ажлын албаны залуустайгаа уулзаж маш их урам авав.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өрөөнд минь саатсан ерөөлтэй өдөр тохиолоо.
Миний эрүүл мэндэд санаа зовниж сэтгэл гаргаж байдаг хүн бүрт талархаж байна. Одоо Н.Учрал нь алзахгүй ээ. Тэвчих үе, тэсэх үеэ давж одоо тэмцэх үе дээрээ байна. Амжилт өөд гал эрмэлзлэл дүүрэн урагшлах оюун санаа минь оргилж байгаа шүү" хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ