Израиль: Газын хэт даврагчид 2900 пуужин хөөргөсөн

Газын зурвасын Палестины хэт даврагчид тавдугаар сарын 10-наас хойш 2900 орчим пуужинг Израилийн хотууд руу хөөргөснөөс 1150 пуужинг амдан устгасан гэж Израилийн армийн хэвлэлийн алба ням гарагт мэдээлжээ.
"Ажиллагаа эхэлснээс хойш Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү 2900 орчим пуужин хөөргөснөөс 450 нь Газын зурвасын нутаг дэвсгэр дээр нь унасан. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем 1150 пуужинг амдан устгасан" хэмээн цэргийнхний мэдэгдэлд өгүүлсэн байна.
Түүнчлэн Израилийн арми пуужин хөөргөснийх нь хариуд Газын зурвас дахь Палестины хэт даврагчдын цэргийн 90 объектод 24 цагийн дотор цохилт өгсөн хэмээн мэдээлжээ.
"Пуужингийн цохилтын хариуд сүүлийн 24 цагт Израилийн Батлан хамгаалах армийн сөнөөгч болон нисэгчгүй нисэх аппаратууд ХАМАс болон Исламын жихад алан хядах байгууллагуудын 90 объект дээрээс цохилт өгсөн" хэмээн цэргийнхэн мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Израиль, Палестины сөргөлдөөн дахин хурцдаж, талууд харилцан пуужингийн довтолгоо хийж, олон хүний амь үрэгдэн, хот тосгод сүйрч байсан юм. Хоёр тал аль аль нь албан бус байдлаар байлдааны бэлэн байдалд шилжиж, Израилийн арми хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэн, Газын зурвас руу довтлоход гагцхүү тушаал хүлээж байгаа талаарх мэдээлэл тавдугаар сарын 13-нд гарч байлаа.
Газын зурвас: Хүмүүс олноор үрэгдэж, цэргүүд довтолж эхлэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ