Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газарт өнөөдөр өглөөний 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 05:48 цагт цахим шуудангаар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ