ШУУД: Улаанбаатар хот усгүй болох аюул бодитой нүүрлэсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай танилцаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Цаашид төрөөс дэд бүтцээ барина. Бусад стандартуудыг нь мөрдүүлж өгнө. Харин орон сууцаа хувийн хэвшил барина. Үнэ нь дээр төр тодорхой хэмжээгээр оролцож, зохицуулалт хийхийг эрэлхийлнэ. Барилга барихыг хувийн хэвшил болно. Барилгад орохыг ипотекийн зээлийн гарцыг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг бууруулах зэрэг зүйлсийг ярилцана. Эрэлт нийлүүлэлтийн огтлолцох цэг нь орон сууцжуулах хөтөлбөрийн гол философи юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Туул голоос Улаанбаатарчуудын 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг. Гэтэл Туул голыг тойроод 30 гаруй аж ахуйн нэгж хайрга дайрга, элс олборлох үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс болж Улаанбаатар хот усгүй болох аюул бодитой нүүрлэсэн. Эхлээд нь эргээс нь олборлож байсан бол одоо дотроос нь ховоодож авдаг болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Улаанбаатар хот өнгөрсөн 30 орчим жил бие даасан үйл ажиллагаа явуулж ирсэн. Бодлогын нарийвчилсан дэмжлэгийг үзүүлэхгүй бол ганцаараа асуудлыг шийдэхэд амар биш болсон байна. Тиймээс Засгийн газар бодлогоор Улаанбаатар хотын асуудал руу гүнзгий орох тогтоол гаргасан. Жил бүр 420 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын татаасыг буцаагаад хөрөнгө оруулалт чиглэлээр нийслэлдээ үлдээе гэсэн зарчмын шийдэл гаргаад явж байна. Энэ хүрээнд олон асуудлуудыг үе шаттай шийдвэрлэнэ. Гэхдээ Улаанбаатар хот маань их хот учраас өргөс авсан юм шиг бүх зүйл нэг өдрийн дотор сайжрахгүй нь ойлгомжтой. Энэ асуудалд нийслэлчүүд, нийслэл дүүргийн удирдлагууд хамтран хотоо цэгцтэй төлөвлөж явахгүй бол замбараагүй байдалтай. Одоо эхлэхгүй бол хэзээ эхлэх үү. Бид Улаанбаатар хотыг нэгдсэн стандарт гарга гэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ