Коронавирус Монголын сонгуулиас айчихсан уу

img

Дэлхийн нийтийг хамарсан цар тахал монголчуудад одоо падгүй болжээ. Халдвар хэрхэн тархаж байгаа, хэдэн хүн өвдөж, хичнээн хүн нас барж буй нь ч хэн ч хамаагүй болж. Шалтгаан нь монголчууд төрийн тэргүүнээ сонгохоор сонгуульдаж буй.

 

 

Уг нь цар тахал алга болоогүй, монгол сонгуулиас ч айгаагүй. Өчигдөр гэхэд  шинээр 680 хүнээс коронавирус илэрсэн. Мөн халдварын улмаас хоёр хүн нас барж, нийтдээ 257 монгол хүн коронавирусээр хорвоог орхиод байна.

 

Мэдээж сонгууль болох ёстой. Гэхдээ халдвар хамгаалал, дүрэм журам хэнд үйлчлэх ёстой юм бэ. Засгийн газраас сонгуулийн үед хэрэгжүүлэх түр журам гаргасан. Энэ журмыг эрх баригчдаас эхлээд энгийн иргэн хүртлээ хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Түр журамд сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой. Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна гэсэн үг өгүүлбэр бий.

 

Харин энэ үг өгүүлбэр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цаасан дээр л үлдэх нь тодорхой боллоо. Нэр дэвшигчдийн орон нутагт хийж буй уулзалтаас харвал Монгол Улсад коронавирус үгүй болжээ. Бодвол сонгуулиас, нэр дэвшигчдээс айсан бололтой. Хэдэн мянгаараа  цуглаж, нэр дэвшигч нь хүртэл амны хаалтгүй. Засгийн газрын журам, халдварын нөхцөл байдлыг ухаарч буй хүн тэнд алга. Засгийн газрын гишүүд нь ч сонгогдсон аймаг, сумдаа оччихсон иргэдийг цуглуулж, нэр дэвшигчээ рекламдаад зогсч байна.

 

Мөн Засгийн газрын түр журамд сонгуулийн үед “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх зарчим баримтална” гэсэн заалт бий. Яг одоогоор лав хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж, эрсдлээс сэргийлж байгаа нэр дэвшигч нэг ч алга. Цар тахлын хүнд хэцүү цаг үе, хүнтэй л ойртвол халдвар авна хэмээн айлгаж, сүрдүүлж байсан хүмүүс өөрсдөө иргэдийг хэдэн мянгаар нь цуглуулчихсан уулзалт хийж байна. Өөрөө л төрийн тэргүүнээр сонгогдож байвал бусдын эрүүл мэнд, амь нас хамаагүй.

 

Хамгийн харамсалтай нь энэ бүхний ард, өөрөөр хэлбэл сонгуулийн дараа хөл хорио тогтоовол хэн хохирох вэ. Ерөнхийлөгчөө сонгочихсон улс төрийн хүрээнийхэн, намууд лав биш. Жирийн иргэн, лангуу түрээсэлж буй наймаачин та хохирно. Нэр дэвшигч таныг хэн гэдгийг ч мэдэхгүй, сонссон ч санахгүй. Таны сонгосон нэр дэвшигч таныг хамгаалахгүй.

 

Засгийн газар сайн ажилласан, вакцин хийлгэсэн...гэвч иргэд замбараагүй байж, халдвар хамгааллын дэглэм сахиагүй учраас...хөл хорио тогтоолоо гэвэл хэлэх үг тийм ч амар олдохгүй л болов уу. Сонгуулийн дараа Засгийн газраас ийм мэдэгдэл хийвэл гайхах зүйлгүй.

 

Тиймээс Засгийн газрын гишүүдээсээ эхлээд гаргасан журмаа мөрдвөл яасан юм бэ. Хэн нэгний эрх мэдэл, эрх ашгийн төлөө эрүүл мэндээ, амь насаа золиосонд тавимааргүй байна, бид. Ядаж л амны хаалтаа зөв зүүж, зайгаа барья. Сонгууль гэж хөөрцөглөж яваа нэг хэсэг  хүмүүсээс болж, ажил амьдралаа залгуулахаар ядаж яваа нөгөө хэсэг нь хөл хорионд орж, хохирмооргүй байна.

 

Цар тахал алга болоогүй, өдөрт хэдэн зуугаараа илэрч, хэн нэгний ээж, аав, өвөө эмээ нас барсаар байгааг сануулах нь үнэндээ улиг.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Harin tiim, hwn ch ochihgui bhad iim show bolohoo bolino shu de, getel manai monvolchuud arai l teneg yuma, 1920 onihoo Bogdoo boov hairla gedegeesee salaagui l bna
2021-05-28
бодох л бодол:
Сонгууль даа очиж Күүхдээ саналаа өгөөрэй
2021-05-27
ккк:
Айна ш дээ. Хүүкээс бол бүр айна гээч
2021-05-27
Зочин:
За битгий худлаа сүржигнээд бай.сонгууль болоогүй байхад бүгдээрээ л зах дэлгүүр хэсээд бөөгнөрөөд амралт зугаалга гээд эр эмгүй шоудаад явцгаасан биз дээ.одоо нэг их корона энэ тэр яриад худлаа улстөржөөд явах юм.эхлээд зайгаа бариад сайхан очерлоод үйлчлүүлээд сурчих.хаана ч орно хажууд ирээп наалдаад зогсчихдог хөдөөнийхөн минь
2021-05-27
ЗҮГЭЭР ЦАХИМААР Л ХҮМҮҮСТЭЙ ХОЛБОГДООД ЯВЧИХАЖ БОЛДОГГҮЙ, ЗААВАЛ ХӨРӨНГӨ ТӨСӨВ ҮРЖ ТЭНЭЖ ЯВАХ ХЭРЭГ ЮУ БАЙНА АА. ХАЙРАН ТӨСӨВ.
2021-05-27
Самбуу:
Тэр цуглаанд нь очихгүй ер нь сонгууль нэртэй луйварт нь бүү оролц.
2021-05-27
Zochin:
Harin tiim, hwn ch ochihgui bhad iim show bolohoo bolino shu de, getel manai monvolchuud arai l teneg yuma, 1920 onihoo Bogdoo boov hairla gedegeesee salaagui l bna
бодох л бодол:
Сонгууль даа очиж Күүхдээ саналаа өгөөрэй
Zochin:
Delhii dayara Olimpoo tsutslaad bhad manai mongolchuud neeree... Ard tumen minee iim munhag baih gej de, naaduul chin alban tushaal suudalinha tuluu ta narig hairlahgui sh de, ali ert uursduu hamgiin sain vaccin hiilgesen l bga. Uursdiinhuu ireeduig bodoj bwal iim teneg yumand oroltsohgui irehgui bolchihwol ayandaa iim jagsaal tsuglaan bolino shu de, nuguu l 90 ontoigoo l bgan bna da mongolchuud mini
2021-05-27
Зочин:
Орк монголчууд өөрсдөө очиж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй хүн хоорондын зайгаа барьж халдвар хамгааллын дэглэмээ бариад явж байвал болоо шүү дээ.
2021-05-27
Самбуу:
Тэр цуглаанд нь очихгүй ер нь сонгууль нэртэй луйварт нь бүү оролц.
Сурталчилгаа уулзалт хийж бөөгнөрөл л их үүсгэмээргүй байх юм.
2021-05-27