Соёлын сайд Ч.Номингийн хувцаслалт шүүмжлэлд өртөв

Соёлын сайд Ч.Номингийн хувцаслалт олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн шүүмжлэлийн бай болов. Түүнийг Хятад хэв загварын хувцас өмссөн хэмээн шүүмжлэгчид цөөнгүй байна. Жирийн иргэн бус Монгол Улсын Засгийн газрын гишүүн өмнөд хөршийн хувцас өмсөх нь зохимжгүй хэмээн сошиалчид шүүмжилжээ.
Хувцаслалтаар шүүмжилдэг цаг үе биш ч төрийн сайдын хувьд тодорхой дэг жаягтай байх нь тодорхой. Тэр дундаа Соёлын сайд Монгол Улсын соёл, уламжлалын илэрхийлэл, нүүр царай болох нь мэдээжийн асуудал биз ээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ