Монгол Улс хилээ албан ёсоор нээж байна
2021-06-01

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Монгол Улс хилээ нээж байгаа талаар мэдээлжээ. 

 

Монгол Улс 2021.06.01-ний өдрөөс хилээ нээж байна. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.

 

Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоогоод байгаа бөгөөд зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлж байгаа болно.

 

Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Короногийн хамгийн их халдвар өндөр байгаа АНУ Энэтхэг Бразил улсаас бөөн бөөн мутацууд цутгах юм байна даа. Орос Хятад айхтар бодлоготой улс дээрх оруудын хилийг хаасан байгаа
2021-06-02
irgen:
oilgomjgui um be evropiin ornuudad bainga suudag mongol irgeded visa hereggui shdee ted nar yam yavahiin
2021-06-02