Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан хүмүүст төрийн одон медаль хүртээлээ.
"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Ерөнхийлөгч Х.Баттулга шагналыг гардуулав. Тэднийг төмөр замын бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулсан хэмээн төр ийн үнэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ