Л.Энхсайхан: Халдварт өртсөн таван хүн тутмын нэг нь хүүхэд байна
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.07/ хийлээ.
ЭМЯ-ны эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
-Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн. Өөрөөр бол халдвар тараах эрсдэл нэмэгдсэн.
Израиль улс вакцины хоёрдугаар тунг тарьж эхлэхдээ хөл хорио тогтоосон. Үүний дараа тодорхой хугацааны дараа тохиолдлын тоо буурсан. Өөрөөр хэлбэл вакцины нэгдүгээр тун биш, хоёрдугаар тунг эхлэхэд хөл хорио тогтоож, аажмаар халдварын тохиолдлын тоо буурч байгаа. Тиймээс дархлаажуулалтаас 14 хоногийн дараа халдвар авч байгаа хүмүүсийн байдлыг судлаад үзвэл вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авах магадлал буурч, харин вакцинд хамрагдаагүй хүмүүс илүү их өвчилж байгаа байдал нь мэдэгдэж байна. Жишээлбэл, улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тун хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон халдвар авсан хүний 0,5 хувь байна. Үүнээс , вероцелл вакцинд хамрагдсан хүний 0,22 хувь, Астразенека 0,36 хувь, Комирнэти 0,11 хувь, Спутник 0,51 хувь нь халдвар авчээ.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Халдварт өртсөн таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа. Тиймээс хүүхдийн амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй. Хүүхдийг хөхөөр хооллож, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.
Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ямар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
-Аялах бол нэг дор дөрвөөс олон хүн хамт аялж болохгүй. Хэрэв уулзах бол 10-аас олон хүн уулзаж болохгүй. Шинэ хүүхэд төрөхөд, баяр хүргэхээр очоод халдвар тарааж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ