
2012 оны 1 дүгээр сарын 5- ны өдрийн байдлаар нефть импортлогч нэр бүхий 8 компани аж ахуйн нэгжүүдийн ШТС-аар А-80 бензин 1310 төгрөг, АИ-92 бензин 1590 төгрөг, Дизелийн түлшний үнэ 1650 төгрөгөөр бүх компаниуд нэг ижил үнээр борлуулж байсан байна.
Харин 2012 оны 1 дүгээр сарын 6-7-ны өдрийн хувьд “НИК ХХК, “Петровис ХХК” болон “Сод монгол групп” ХХК-иуд үнээ хуучин тарифаар мөрдөж байсан бол бусад аж ахуйн нэгжүүд А-80 авто бензиныг 1550 болгон 240 төгрөгөөр, АИ-92 автобензиныг 1850 болгон 260 төгрөгөөр, Дизелийн түлшийг 1885 болгон 235 төгрөгөөр тус тус нэмжээ. Харин 2012 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр үнээ нэмээгүй байсан “НИК ХХК, “Петровис ХХК” болон “Сод монгол групп” ХХК-иуд А-80 авто бензиныг 1520 төгрөг, АИ-92 автобензиныг 1820 төгрөг, Дизелийн түлшийг 1850 төгрөг болгон бусад компаниудын үнээс
30-35 төгрөгийн хямдаар борлуулж эхэлсэн.
Дээрх байдалтай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогч компаниудад шалгалт хийн, үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн байна гэсэн дүгнэлт гарган, тус компаниудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн билээ. Албан шаардлагад “Хууль зөрчиж бүтээгдэхүүнийхээ үнийг хэлцэн тогтоосон байдлаа таслан зогсоож, өөрийн өртөг зардалдаа үндэслэн бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох талаар бие даан шийдвэр гаргаж хариу мэдэгдэхийг” үүрэг болгосон бөгөөд үүний дагуу нефть импортлогч 8 компани албан шаардлагын хариуг ирүүлсэн байна
2012 оны 1 дүгээр сарын 16-ны байдлаар бүх компаниудын ШТС-аар газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1500 төгрөг, АИ-92 автобензиныг 1800 төгрөг, Дизелийн түлшийг 1850 төгрөг болж
35-50 төгрөгөөр буураад байна.
2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлагад өгсөн хариугаас харахад автобензин дизелийн түлшийг тус бүрд нь 20-30 төгрөгөөр буулгахаар байдал ажиглагдаж байна. Энэ нь 2012 оны 1 дүгээр сарын 12-ноос хойш өнөөдрийг хүртэл дээрхи бүтээгдэхүүнүүдийн хувьд 45-80 төгрөгөөр үнээ бууруулсан дүн гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ