БНХАУ: Байгалийн гамшиг хоёр тэрбум долларын хохирол учруулжээ
2021-06-10

2021 оны тавдугаар сард Хятадад байгалийн гамшгаас учирсан эдийн засгийн хохирол хоёр тэрбум гаруй доллар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Онц байдлын яам мэдээлсэн байна. 

 

Өнгөрсөн сард Хятадын хэд хэдэн нутагт үер, шороон шуурга, ойн түймэр, түүнчлэн 2008 оноос хойш анх удаа тохиосон хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн юм. Аврах, эрэн хайх албаныхан гамшгийн бүсээс 138 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 44 хүн амиа алдаж, ор сураггүйд тооцогджээ. 

 

БНХАУ-ын Онц байдлын яамны мэдээлснээр, өнгөрсөн сард тохиосон байгалийн гамшгийн улмаас тус улсад 5000 байгууламж, 240 мянган барилга эвдэрсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин