Швейцарын Ерөнхийлөгч Путиний шулуун занг үнэлдэг гэв

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Швейцарын Женев хотноо болсон. Энэ үеэр Байден, Путин нар Швейцарын Ерөнхийлөгчтэй уулзсан юм. Уулзалтын дараа Швейцарын Ерөнхийлөгч Путиний талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.
КП сонины мэдээлснээр Шевйцарын Ерөнхийлөгч Ги Пармелан Оросын Ерөнхийлөгчийн шулуун занг үнэлдэг хэмээн мэдэгдсэн байна.
"Путин Ерөнхийлөгчид миний үнэлдэг нэг чанар бий. Тэр бөөрөнхийлдөггүй, харин ажил хэрэгтээ шууд орж, өөрийн бодлоо хэлдэг. Тэр сонсоод, хариулдаг. Санал бодлоо солилцоно, гагцхүү тааламжтай уур амьсгалд яриа өрнөдөг" хэмээн RTS агентлагт ярилцлага өгөх үеэрээ Ги Пармелан онцолжээ.
Түүний өгүүлснээр, Путин "хэт их ёсорхдоггүй, асуудлын мөн чанарыг олох дуртай" гэнэ. Түүнчлэн Швейцарын Ерөнхийлөгч Ла Гранж виллад болсон Байден, Путин нарын уулзалтын талаар ч байр сууриа илэрхийлжээ.
"Жо Байден, Владимир Путин нар таван минут ярихад л тэдний хооронд, хүмүүс хооронд бүх зүйл хэвийн байна гэдгийг би мэдэрсэн" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Эргэн сануулахад, Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр Женевт болсон юм.
Путин, Байден нарын 10 жилийн дараах нүүр тулсан уулзалт
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ