ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлаж эхэллээ

Цар тахлыг устгах гол үүргийг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт албан "ШААРДЛАГА"-ын хариугаа хүлээн Сүхбаатарын талбайд сууж байна. Тодруулбал, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардсан.
Тэд "Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй хурдан шуурхай хэрэгжүүлж, монгол хүний алтан амь эрүүл мэндийг авран хамгаалах маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, энэ цаг үед сөхрөхөд бэлэн боллоо. Тиймээс эрүүл мэндийн салбарын 56 мянга гаруй эмч, ажилтнуудын төлөөлөл, үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төр хороо байгуулан, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны хамтарсан баг төр засагт шаардлагаа хүргэж байгаа" хэмээн мэдэгдэж байв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ