Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хийх Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 11.40 цагаас цахимаар эхэлнэ.
УИХ-ын хаврын чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Энэ удаагийн хаврын чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр буюу 83 өдөр чуулсан юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ