Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдаж, өчилтөөр цэвэр ялж олимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.
Тэрбээр, эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан бол хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдаж, гарт нь өчиж цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарсан юм. Шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
М.Насан
Уншиж байна |