Монголчууд антарктидын баялгаас хүртэх эрхтэй

img

Монгол Улсын Засгийн газар, Болгарын Антарктидын институт болон Монголын Антарктидын нийгэмлэгийн хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын Антарктидын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Л.Дүгэржав олон улсын 20 дахь экспедицийн багийн бүрэлдэхүүнд орж судалгаа шинжилгээ хийхээр энэ оны 12 дугаар сарын 8-ны өдөр тус тивийг зорьж байна. Өмнө нь тэрээр 2008 онд мөн судалгаа шинжилгээний ажлаар Антарктидэд ажилласан бөгөөд энд ажилласан 4 дэх Монгол хүн юм.

Антарктид нь дэлхий дээр судлагдаагүй үлдсэн цорын ганц тив бөгөөд дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувь, газрын тос зэрэг бусад судлагдаагүй баялаг ихтэй учир дэлхийн улс орнууд судалгаа шинжилгээний томоохон ажлууд хийж байгаа. Энэхүү нөөц баялгаас Монголчууд бид ч хувь хүртэх эрхтэй бөгөөд үүний тулд Монгол Улс судалгаа шинжилгээний ажилд байнга оролцох нь чухал байдаг.

Тус тивд дэд бүтэц хөгжих нь байтугай хүний хөл цөөн хүрсэн алслагдсан газар учир харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зөвхөн сансрын холбоогоор дамжуулах боломжтой. Иймд Монголын мэдээлэл, холбооны ЮНИТЕЛ корпораци эх орноо төлөөлөн Антарктидад ажиллах судлаачийн харилцаа холбооны ивээн тэтгэгчээр ажиллаж сансрын холбооны Иридиум утсаар хангаж байна. ЮНИТЕЛ корпораци нь мэдээлэл, харилцаа холбооны цогц үйлчилгээнийхээ хүрээнд Iridium, Thuraya, Bgan, Globalstar зэрэг сансрын холбооны тэргүүлэгч технологиудыг нийлүүлдэг.

Олон улсын судалгааны экспедиц антарктидад 45 хоног ажиллана. Ийнхүү Юнителийн далбаа Монгол Улсынхаа төрийн далбааны хамт Антарктид тивд мандахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ